Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ШИЛЭН ЭМНЭЛЭГ” ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2017-04-17

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, нээлттэй, хүртээмжтэй , чанартай , үр дүнтэй, чирэгдэл хүлээгдэлгүй авах эрхийг хангах бүх нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор  “Шилэн эмнэлэг” төслийг өөрсдийн цахим орчин,  техник технологийн нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж, Тэргүүлэгчдийн хуралд 2 дахь удаагаа танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлагдлаа.
Хэдийгээр 2015 оноос “Цахим эрүүл мэнд” төслөөр эрүүл мэндийн байгууллагууд цахим сүлжээнд холбогдож, олон төрлийн цахим программ ашиглан, компьютер хэрэгслүүдээр хангагдаж байгаа боловч Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тусдаа байрладаг  сүрьеэ, сэтгэцийн  тасгуудтай  харилцах цахим орчин  бүрдээгүй байна. 
Мөн Нэгдсэн эмнэлгийн  амбулатори, тасаг нэгж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд орчин үеийн эрүүл мэндийн мэдээлэл, технологийн сүлжээ, программыг нэвтрүүлж,  цахим орчинг сайжруулах, тусламж үйлчилгээний шуурхай, ил тод, нээлттэй байдлыг хангах,  үйлчлүүлэгчдийн тусламж үйлчилгээг чанартай, үр дүнтэй, чирэгдэл хүлээгдэлгүй авах эрхийг хангах шаардлага байсаар байгаа юм. 
Харин “Шилэн эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  амбулатори, тасаг нэгжийн үйлчилгээнд  цахим бүртгэл, мэдээлэл, хяналтын орчин нөхцлийг бүрдүүлж, тусламж үйлчилгээний менежментийг сайжруулж,  шуурхай, ил тод нээлттэй байдлыг хангах, тусламж үйлчилгээний чирэгдлийг бууруулах үр дүнг бий болох юм.
Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын шат шатны эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын удирдлагуудад Тэргүүлэгчид үүрэг болголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%