2022-10-05
521
Үнэлгээний ерөнхий дүн.
Сүхбаатар аймаг 2021 онд 62,15%-тай үнэлэгдэж байсан бол энэ онд 71.57% дүн үзүүлсэн байна. Улсын дундаж 68%.
Өнгөрсөн онд 5 сум урамшууллын босгыг давж нийт дүнгээр 200,961,38 төгрөгийг урамшуулал хэлбэрээр авсан бол энэ онд 8 сум болзол хангаж 2023 онд нийт 806,600,89 төгрөгийн урамшуулал авах болзол хангасан байна. Урамшуулалд хамрагдах босго оноо жил бүр өндөрсөж байгаа бөгөөд 2019 онд 45%, 2020 онд 54%, 2021 онд 59% байсан бол энэ онд 65%-с дээш үнэлэгдсэн сумд урамшуулалд хамрагдаж авсан онооны байдлаас хамааран тухайн сумын ОНХС-д хуваарилагдаж буй хөрөнгийн /65-79% бол/ 25, /80-89% бол/ 30, /90-100% бол/ 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тооцсон байна.
Ингээд урамшуулалд хамрагдсан сумдын нэрсийг онооны бүлгээр танилцуулъя.
1) 90-с дээш хувьтай үнэлэгдсэн – 1 сум /Халзан/
2. 80-89 хувьтай үнэлэгдсэн – 4 сум. /Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян/
3. 65-79 хувьтай үнэлэгдсэн – 3сум /Дарьганга, Наран, Түвшинширээ/ . Та бүхэндээ халуун баяр хүргэе.
Урамшуулалд хамрагдаж чадаагүй 60-63 хувьтай үнэлэгдсэн 4 сум, 50-с доош үнэлгээтэй 1 сум тус тус байна.
Өнгөрсөн онд Мөнххан сум улсын хэмжээнд 7-р байр эзэлж аймгаа тэргүүлж байсан бол энэ онд Халзан сум 91 оноогоор үнэлэгдэж 7-р байр эзлэн аймгаа манлайлсан байна.