2021-10-13
4006
Гурвансайхан сумын ахмад багш Д.Сэрээнэнг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор шагналаа. Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 25 жил ажиллаж олон зуун шавь нарыг эрдэм номын замд хөтөлж, сурган хүмүүжүүлсэн ахмад багш билээ.
Ахмад багш Сэрээнэнгийн ажлын амжилтыг төр засгаас үнэлж, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал, “Багшийн гавьяа” одон, Монгол ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Боловсролын яамны “Эрдмийн цагаан лавай “ хүндэт тэмдэг, Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг, ”Ахлах багш” цол тэмдэг, Боловсролын байгууллагын 80, 90 жилийн ойн медаль, Алдарт эхийн 1,2-р одон, Дундговь аймгийн хүндэт тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан,Хөдөлмөрийн хүндэт медаль зэргээр шагнажээ.