Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Хүлэг" худалдааны төв үйлчилгээний соёлыг дээшлүүлэх сарын аянд нэгдлээ

2017-01-19

"Хүлэг" худалдааны төв "Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж" сарын аянд нэгдэж шилжин явах туг, дэвтрийг гардан авлаа. Тус төвийн удирдлагууд төлөвлөгөө гаргаж дараах ажлуудыг гүйцэтгэсэн байна.
  • Үйлчүүлэгч нарт аяны танилцуулга хийв.
  • "Хүндлэн угтаж соёлтой үйлчилцгээе" аннос хэвлүүлэн байршуулсан.
  • "Инээмсэглэн үйлчилцгээе" уриатайгаар smilе энгэрийн тэмдэг зүүцгээсэн.
  • Хөдөлмөр хамгааллын хувцас /халад, малгай, бээлий г.м/-ыг жигдрүүлж, байнга өмсөж хэвшихэд хяналт тавьж байна.
  • "Үйлчилгээний соёл" сэдэвт сурагалт авсан. Сургалтыг их сургуулийн Харилцааны хичээлийн багш Г.Намуунцэцэг заав. Худалдагч нарыг бүрэн хамруулахын тулд ажлын байран дээр сургалтыг явуулсан.
  • Ариун цэврийг сайжруулах зорилгоор ажилчид болон түрээслэгч нарт яриа хийсэн. Үйлчлэгч нар худалдааны зааланд 2 цаг тутамд ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээ хийж гадна орчины хог хаягдлыг тогтмол цэвэрлэж байна. Мөн машин зогсоол орчмын мөстсөн болон овоолсон цасыг зөөж цэвэрлэсэн.
  • Худалдааны заал танхимд онч үг хэвлэн наасан.
  • Санал хүсэлтийн хайрцаг хийж зааланд байршуулсан.
  • НӨАТ-ын буцаан олголтын баримт хэвлэх төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан.

  "Хүлэг" худалдааны төв нь жин хэмжих хэрэгслийг тогтмолоор 6 ба 12-р сард баталгаажуулалтанд хамрагдаж хэвшсэн. Худалдаа эрхлэгчид болон ажилчид 6, 9 сар тутамд шинжилгээнд хамрагддаг. Бараа бүтээгдэхүүний хувьд мах болон сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам,  улирлаар, бүх төрлийн  бүтээгдэхүүнийг МХГ болон ХХААГ-т шинжилгээнд хамруулж ажилладаг юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%