Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дундговийн хамгийн олон малтай малчин 3100 мал тоолуулжээ

2014-06-17

2013 онд мал сүргээ 1000-аас дээш толгойгоор өсгөсөн малчдын тоо эрс өссөн байна. 2012 оны жилийн эцсээр мянгаас дээш мал тоолуулсан 165 малчин өрх байсан бол энэ удаагийн мал тооллогоор 267 болж, нийт малчин өрхийн 5 орчим хувь нь мянгаас дээш толгой малтай болж байна. Үүн дотор хоёр мянгаас дээш малтай 16 малчин өрх байна.

2013 онд малчид мал сүргээ 300 гаруй мянган толгойгоор өсгөж, 1 сая 996 мянгад хүргэсэн бол харин малчин өрхийн тоо урьд оныхоос 50 гаруй өрхөөр буурч 5699 болсон, нийт хүн амын тоо 200 гаруйгаар буурч 44400-д хүрээд байгаа юм. Энэ статистик тоогоор харьцуулж үзэхэд Дундговь аймгийн  нэг малчин өрхөд 350 мал, нэг малчинд 180, нэг иргэнд 45 мал ногдох үзүүлэлт гарч байна. 
Дундговь аймгийн малчдаас хамгийн олон мал сүрэгтэй нь Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Н.Лхасүрэн бөгөөд тэрээр 3137 мал тоолуулжээ. Малчин Н. Лхасүрэн 1800 хонь, 500 адуу, 180 үхэр тоолуулан малын энэ төрлөөр тэргүүлж байгаа бол Өлзийт сумын Буянт багийн малчин Б. Насан 437 тэмээ, Дэлгэрцогт сумын малчин Ж. Батмөнх 1200 ямаа тоолуулсан нь аймагтаа хамгийн олон нь болжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%