Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ХАРЬЯАЛАЛ

2023-01-04

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу

Авлигатай тэмцэх газарт: Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1-д заасан албан тушаалтан;


Шүүхийн ерөнхий зөвлөлд: Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч;


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд: Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;


Улсын Их Хурлын Тамгын газарт: Төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх;


Засгийн газрын хэрэг эрхлэх газарт: Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;


Сангийн яаманд /хуучнаар Төрийн өмчийн хороо/: Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, банк, санхүүгийн байгууллага, биржийн удирдах албан тушаалтан, Монгол Улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Çасгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан; /эдгээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа гадаадын иргэн нэгэн адил хамаарна/.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, ажлын албаны ажилтан, Засаг дарга, Засаг даргын орлогч;


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас томилогддог төрийн захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал;


Мэдүүлэг гаргагчийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд:

  1. Хуулийн үйлчлэлд хамрагдах нийтийн албан тушаалтан болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад дурдагдсан албан тушаалтан;
  2. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албаны дарга, захирал, эрхлэгч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;
  1. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Çасгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд /Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/;
  2. Эрдэм шинжилгээ, инноваци, туршилт, зохион бүтээх ажлыг дагнан болон сургалт, үйлдвэрлэлтэй хослон гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;
  3. Яам, агентлагийн дэргэдэх өөрийгөө санхүүжүүлдэг салбар нэгжийн удирдах албан тушаалтан харьяа байгууллагын түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;
  4. Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан тухайн төсвийн захирагчид /ерөнхий менежерт/;
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, орон нутгийн сонгууль /аймаг, нийслэл, сум, дүүрэг/-д нэр дэвшигч нь тухайн орон нутгийн сонгуулийн хороонд.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%