Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хөдөө аж ахуйн салбарын бүсчилсэн уулзалт Орхон аймагт боллоо

2022-04-05

      Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслөөс "Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулах бүсчилсэн хэлэлцүүлэг"-ийг Орхон аймагт зохион байгууллаа. Сургалтанд ХХААХҮЯ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн төлөөлөл оролцсон юм.  

   Хэлэлцүүлэгт хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэ шийдлийн талаар мэдээлэл солилцож, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудын хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

      Орхон аймгийн тухайд газар тариалангийн төв бүсэд оршдог боловч газар нутгийн хэмжээ бага, төвийн бүсийн аймгуудыг бодвол харьцангуй бага талбайд мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Сүүлийн таван жилд хадлан бэлчээрийн талбай 0.2 мянган га-гаар багасаж, малын тоо 63.7 мянган толгойгоор өссөн. Малын тоо толгой өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл боловч нөгөө талаар хүрээлэн буй орчин, байгаль экологид сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Иймд мал аж ахуйн салбарт мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, малын чанар үүлдэр угсааг сайжруулахад анхааран ажиллаж байна.

      Мөн тус хэлэлцүүлгийн үеэр Малын хөлийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн бөгөөд Орхон аймагт 2021 онд 52.73 сая төгрөгийн татварыг төвлөрүүлж, 95 хувийн биелэлттэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%