Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо

2021-11-24

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаанаар

  • Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай 
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн талаар тус тус хэлэлцлээ.

Хурлын хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг хоёр хувиар, шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг нэг хувиар, Бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталаа.

Мөн хурлын хуралдаанаар төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг авч хэлэлцсэн бөгөөд  хөтөлбөрийн хүрээнд 9 чиглэлээр 212 арга хэмжээг хэрэгжүүлж,  хөтөлбөрийн биелэлт 89.5 хувьтай байна.  Түүнчлэн төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2017-2021 онд дөрвөн чиглэлээр 59 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд дундаж хэрэгжилт 91.3 хувьтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%