Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа

2021-10-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар  

  1. Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдааны бэлтгэл хангасан дүн,
  2. Илтгэгч, илтгэгчийг батлах,
  3. Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн 2018-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай,
  1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
  2. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
  3. Зөвшөөрөл олгох тухай
  4. Зөвшөөрөл олгох тухай
  5. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаар орон нутгийн өмчит найман байгууллагад ашиглаж байсан эдэлгээний хугацаа нь дууссан, сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай, 25 авто  машиныг худалдах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн дуудлага худалдаагаар арилжихаар баталлаа. Мөн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл, дахин төлөвлөлтийн ажлыг хариуцуулахтай холбоотойгоор өөрчлөлт орууллаа. Тодруулбал, тус байгууллагын дүрэмд хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх чиг үүргийг нэмж тусган, бусад өөрчлөлтүүдийг оруулж, шинэчлэн баталлаа.

Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаанаар “аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Аймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил,  хэмжээ тогтоох тухай” асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуралдаан энэ сарын 29-нд болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%