Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төсөлд санал авлаа

2021-08-13

       Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж  эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн  ажиллах журмын төсөлд Орхон аймгаас өгөх санал боловсруулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан. Үүний дагуу өнөөдөр ажлын хэсэг цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, багийн ИНХ-ын  ажлын албанаас журмын төсөлд оруулах саналыг авлаа.           

       Хэлэлцүүлэгт Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон зөвлөлийн дэргэд  мэргэшсэн эрдэмтэн, судлаач, төрийн захиргааны албан хаагчдыг оролцуулах, орон тооны бус зөвлөх ажиллуулах, тодорхой урамшуулал өгөх зэрэг саналыг онцоллоо. Уг саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлаас батлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%