Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулалтын эмийн багцыг хүлээлгэн өглөө

2021-07-07

     Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар нэг сарын үйл ажиллагааны зардлаа зорилтот бүлгийн буюу Коронавирусын халдварт өртөж болзошгүй иргэдэд дархлаажуулах эмийн багц хүлээлгэн өгөхөөр Орхон аймгийн онцгой комисст хандивлалаа. Аймгийн ИТХ-ын 24 төлөөлөгч уг хандивт нэгдсэн бөгөөд 12 сая төгрөгөөр 1000 орчим иргэдэд уг эмийн багцыг өгч байна. Эмийн багцад Витамин C, D, Аспирин 81, Витагрип зэрэг 10 өдөр дархлаа дэмжих амин дэм багтаж байгаа бөгөөд насанд хүрэгчид, 0-6, 6-12, 12-17 насны хүүхдийн дөрвөн төрлийн багцыг хүлээлгэн өгч байна. Уг аянд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс гадна Эрдэнэт хотын төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа залуучууд нэгдэж байгаа бөгөөд нийтдээ 20 орчим сая төгрөгийн эмийн багцыг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх боломжтой болох юм.    

Өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан хуралдсан бөгөөд энэ үеэр Коронавируст халдварт цар тахал /Ковид-19/-ын үед хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх  мэдээллийг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хийсэн юм. Энэ үеэр төлөөлөгч Ц.Алтаншагай нэг сарын үйл ажиллагааны зардлаа аймгийн онцгой комисст хандивлахыг уриалж, ийнхүү 24 Төлөөлөгч нэгджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%