Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталлаа

2021-07-01

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус  II хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж, өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг 2021-2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталлаа. 

Тус хөтөлбөрийн хүрээнд

  1. Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих
  2. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх
  3. Орон нутгийн түүхий эдийн нөөцийг түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван зорилтын хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө оруулалт олгож, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, урамшуулах, сурталчилах; Ахуйн гаралтай хуванцарын хог хаягдлыг дахин боловсруулах, оффисийн болон ахуйн гаралтай хаягдал цаас дахин боловсруулах, малын гаралтай хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, Зэс ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэх,  Аялал жуулчлалын менежментийн чиглэлийн бизнес эрхлэгчийг дэмжих 13 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр Орхон аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ. Мөн хүний хөгжлийн индекс, хог хаягдлын дахин боловсруулалтын түвшин, орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%