Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

261 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа

2021-06-05

     2021 онд Орхон аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 13, хоёрдугаар зэргийн одонгоор 248 ээжийг шагналаа. “Эхийн алдар” одонг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар гурдуулан өглөө.

      “Эхийн алдар” одонгоор шагнагдаж байгаа ээжүүдээс хамгийн залуу нь 26 насандаа дөрвөн хүүхдийн ээж болж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялааж буй “Их залуу” багийн иргэн Лхагвасүрэнгийн Юмчмаа, 28 насандаа зургаан хүүхэд төрүүлж өсгөж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор энгэрээ мялааж буй Даваат багийн иргэн Цэцэгмаагийн Эрдэнэчимэг нар байлаа.

    Мөн өнөөдөр “Эхийн алдар” одон гардан авч байгаа ээжүүдээс Нямсүрэнгийн Наранчимэг, Ганбаатарын Баяржавхлан, Дамбийгийн Өлзийт,  Лхагвсүрэнгийн Юмчмаа, Батын Отгончимэг, Батхүүгийн Ууганцэцэг, Энхбаярын Оюунбайгаль, Жаргалсайханы Энхжаргал, Болдын Буянжаргал нар ховорхон заяаг олж төрсөн ихэр хүүхэдтэй ээжүүд байгааг онцолж байна.

     “Эхийн алдар” одон бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын зүгээс Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй Эрдэнэт хүнийг төлөвшүүлэх зорилтыг тусган гэр бүлд ээлтэй, хүний хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, оюунлаг, ёс суртахуунтай байнгын орлоготой, дэлхийд үнэлэгдэх “Эрдэнэтийн иргэн” төлөвшүүлэх зорилтыг тавин хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%