Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Уртын гол багт 260 айлын таван блок орон сууц барина

2021-05-07

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт 2021 онд хийгдэх авто зам, инженерийн шугам, сүлжээ, үерийн далан, сувгийн бүтээн байгуулалт, түрээсийн орон сууцны барилгын ажлыг талаарх мэдээлэл хүргэх цахим хэлэлцүүлгийг Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгч Д.Ганболд хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн төлөөлөл оролцож иргэдийн асуултанд хариулж, мэдээлэл өглөө.

Уртын гол багийн иргэд камержуулалт, гэрэлтүүлэг, автобусны буудал, нийтийн тээвэр, ус хангамж,  инженерийн шугам сүлжээ, шинээр баригдах орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлын талаар тодруулж, засвар үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. 2021 онд Орхон аймгийн хэмжээнд 14 багт 130 камер шинээр суурьлуулах бөгөөд уртын гол багийн гурван байрлалд найман ширхэг камер шинээр суурьлуулна. Мөн тус багийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоход дулаан дамжуулах төв барих, инженерийн шугам сүлжээ татахх зураг төсвийн тооцооллыг хийх шаардлагатай байгаа ажээ. Ирэх оны төсөвт зураг төсвийн тооцоолол хийх хөрөнгийг тусгах бөгөөд үе шаттайгаар айл өрхийг төвийн дулаанд холбох юм.

 Гэр хорооллын алслагдсан багийн иргэдийг орон сууцжуулах ажил Уртын гол багаас эхлэж байгаа бөгөөд тус багт 260 айлын таван блок орон сууц баригдах ажээ. Үүнтэй холбоотойгоор дулаан дамжуулах төв баригдах бөгөөд тухайн хэсгийн айл өрх инженерийн шугам сүлжээнд хамрагдах боломжтой болно.  Мөн тухайн хэсгийн ойр орчмын айл өрхүүд газраа чөлөөлөн хүсэлт гаргавал орон сууц барих боломжтой гэдгийг уулзалтын үеэр холбогдох албаныхан мэдэгдэж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%