Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг Жаргалант суманд боллоо

2019-08-25

 Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Жаргалант суманд зохион явууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү болон Жаргалант сумын удирдлагууд оролцсон юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо хүрэлцэн ирж Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн төслийг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэлсэн юм. 
       Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хамтран өнөөдөр буюу 6 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагаас “Уурхайчин” соёлын ордны их танхимд Эрдэнэт хотын иргэдэд зохион байгуулна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%