Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Сумын ИТХ-ын төлөөлөгчид ээлжит 12-р хуралдаанаа хийв

2019-06-28

Сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцэхээр баталсан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтийг Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 55.5 хувийн саналаар 65,4 хувийн хэрэгжилттэй "тодорхой үр дүнд хүрсэн" гэж,
2. Сумын Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 62,5 хувийн хэрэгжилттэй "тодорхой үр дүнд хүрсэн" гэж үнэлэлт өгсөн бөгөөд
3. Сумын 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай,
4. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах санал баталгаажуулах тухай тогтоолыг баталж,
5. ОНХС-гийн тайлан,
6. Сумын ИТХ-ын дотоод журмын төслийн танилцуулга хийгдэж
2018 оны ажлаараа шалгарсан ИТХ-ын Төлөөлөгч Н.Мөнхцэцэгт шагналыг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%