УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй "МУ-ын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслөөс хэрэгжүүлж буй ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан "Иргэний оролцоо-Ирээдүйн хөгжил" төслийн хүрээнд "Орон нутгийн төсвийн үйл
ажиллагаанд иргэдийн оролцоотойгоор тавих хяналтыг сайжруулах" сургалтыг зохион байгууллаа.Сургалтыг хяналт шалгалт, хяналт шинжилгээ үнэлгээ гэж юу болох, хэрхэн зохион байгуулах, Санхүүгийн хяналт болон дотоод аудитын тухай мөн Төсвийн тухай хууль сэдвээр зохион байгуулсан ба сургалтанд 25 иргэн хамрагдав.