Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хурлын түүхийн товчоо

2017-04-12

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТҮҮХИЙН ТОВЧОО
1992-1996 он

Монгол Улсын шинэ Үндсэн хууль Хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сумын ИТХ-аас сонгов. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сүхбаатар, Мандал сумаас тус бүр 5 төлөөлөгч, бусад сумаас тус бүр 3 төлөөлөгч нийт 55 төлөөлөгч сонгов.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Дамбын Сонинбаяр, Тэргүүлэгчдээр Р.Баярсайхан, М.Батаев, О.Буянтогтох, Х.Дүнгээ, Ш.Мөнхбат, С.Цэвээндорж, О.Энэбиш, Г.Ядамсүрэн нар сонгогдон ажиллаж байв. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 7 удаа хуралдаж нийт 27 асуудал хэлэлцэж 33 тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн
хуралдаан 73 удаа хуралдаж 130 асуудал хэлэлцэж 127 тогтоол гаргасан байна.
1996-2000 он
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дахь удаагийн сонгуулийг холимог системээр явуулж сум бүрээс 1 төлөөлөгчийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэн сонгож, үлдэх 18 төлөөлөгчийг намын нэрээр авсан саналд хувь тэнцүүлэн сонгосон юм. Сонгуулийн дүнгээр суманд /тойрогт/ нэр дэвшигчдээс МАХН-ын 14, АН-ын нэр дэвшигчдээс 4, бие даан нэр дэвшигч 1 сонгогдож намын нэрийн жагсаалтаар МАХН-аас 4, АН-аас 14 төлөөлөгч сонгогдов.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Очирбат, Тэргүүлэгчдээр Х.Алтангэрэл, В.Бадрах, Н.Батхуяг, Р.Баярсайхан, А.Ганболд, И.Нямбуу, Р.Нямсүрэн, Д.Сонинбаяр нар нар сонгогдов.

1997 оны 3 дугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Д.Сонинбаяр, И.Нямбуу, Р.Баярсайхан, Р.Нямсүрэн нарыг чөлөөлж, О.Буянтогтох, Х.Жавхлан, Г.Жалбаа, Б.Энхбат нарыг тэргүүлэгчээр сонгон ажиллуулсан байна.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 9 удаа хуралдаж нийт 40 асуудал хэлэлцэж 47 тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 86 удаа хуралдаж 342 асуудал хэлэлцэж 330 тогтоол гаргажээ.


2000-2004 он

Аймгийн ИТХ-ын 3 дахь удаагийн ээлжит сонгуулиар аймгийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшсэн 27, Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн 7, бие дааж нэр дэвшсэн 1 төлөөлөгч сонгогдсон байна.

 

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар О.Буянтогтох, Тэргүүлэгчдээр Х.Алтангэрэл, Р.Баярсайхан, А.Ганболд, Б.Дарьсүрэн, Х.Жавхлан, Д.Нина, Р.Нямсүрэн, Ж.Санжжав нар сонгогдон ажилласан байна.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 10 удаа хуралдаж нийт 39 асуудал хэлэлцэж 48 тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 80 удаа хуралдаж 482 асуудал хэлэлцэж 448 тогтоол гаргажээ.


2004-2008 он

            2008 онд явагдсан орон нутгийн Хурлын 4 дэх удаагийн сонгуулиар МАХН-аас 20, Ардчилсан холбоо эвслээс 13, бие дааж нэр дэвшигч 2 төлөөлөгч сонгогдсон байна. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Х.Жавхлан, Тэргүүлэгчдээр Д.Бадарч, Ж.Баярмагнай, Н.Батдорж, О.Буянтогтох, Г.Бямбаа, С.Гангаа, М.Оюунтуяа, Ж.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан юм.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 10 удаа хуралдаж нийт 43 асуудал хэлэлцэж 45 тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 79 удаа хуралдаж 485 асуудал хэлэлцэж 447 тогтоол гаргажээ.


2008-2012 он

2008 онд явагдсан орон нутгийн Хурлын ээлжит 5 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшсэн 21, АН-аас нэр дэвшсэн 14 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 2009 онд явагдсан нөхөн сонгуулиар  МАХН-аас нэр дэвшсэн 2 төлөөлөгч, АН-аас нэр дэвшсэн 1 төлөөлөгч сонгогдож аймгийн ИТХ дахь  МАХН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 15 төлөөлөгчтэй болов.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар Ж.Санжжав, Тэргүүлэгчдээр Г.Батцэнгэл, Г.Бямбаа, С.Гангаа, Ч.Дэмбэрэлсайхан, Х.Жавхлан, Ч.Жаргалсайхан, В.Түмэндэмбэрэл, Ж.Эрдэнэбат нар, 2012 оны 4 сараас төлөөлөгч Л.Амарсайхан сонгогдон ажилласан байна.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 13 удаа хуралдаж нийт 81 асуудал хэлэлцэж 79 тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдаан 78 удаа хуралдаж 648 асуудал хэлэлцэж 599 тогтоол гаргасан байна.


            2012-2016 он

            2012 онд явагдсан орон нутгийн Хурлын ээлжит 6 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн 20, АН-аас нэр дэвшсэн 14, МАХН-аас нэр дэвшсэн 3 төлөөлөгч сонгогдов. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар  Ж.Санжжав, Тэргүүлэгчдээр С.Бүрэнбат, Г.Бямбаа, Д.Бадрах, П.Батсайхан, Г.Батцэнгэл, Н.Гэрэлт-Од, Ч.Жаргалсайхан, Б.Нарантуяа, Ш.Оргил, Б.Энхбат нар сонгогдон ажиллаж байна.

МАН-аас тойрогт нэр дэвшиж сонгогдсон 15, намын нэрийн жагсаалтаар сонгогдсон 5 төлөөлөгч, АН-аас тойрогт нэр дэвшиж сонгогдсон 8, намын  нэрийн жагсаалтаар сонгогдсон 6 төлөөлөгч, МАХН-аас тойрогт нэр дэвшиж сонгогдсон 1, намын нэрийн жагсаалтаар сонгогдсон 2 төлөөлөгч байна.

Аймгийн ИТХ-д Эдийн засаг, төсвийн бодлогын хороо, Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо, Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо гэсэн 4  хороо ажиллаж байна.




2016-2020 он


2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-д МАН-аас 25, АН-аас 11, бие даагч 1 төлөөлөгч сонгогдов. 

Алтанбулаг сумаас бие даан нэр дэвшин сонгогдсон Төлөөлөгч Л.Өлзийцэнгэл Ардчилсан намын бүлэгт элссэнээр энэ Хурлын бүрэн эрхийн хугацаанд АН-ын бүлэг 12 төлөөлөгчтэй ажиллах болов.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар Г.Бямбаа, Тэргүүлэгчдээр Ш.Оргил, Б.Нарантуяа, Ч.Жаргалсайхан, Х.Даваахүү, Ж.Наранцэцэг, О.Буянаа, Д.Пүрэвдорж, Б.Пүрэвсүрэн, Д.Бадрах, Б.Цээпилдорж нар сонгогдон ажиллаж байна. 

Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн 7 нь буюу 18.9 хувь нь эмэгтэй төлөөлөгчид байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%