Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулан аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шагналыг гардуулж өгсөн юм.