Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны эхний хуралдаан хуралдлаа

2018-01-09

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай,  Орон нутгийн өмчийн 2018 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай, Иргэний зөвлөлийн 2017 онд хийсэн үйл ажиллагааны тайлан, комисс байгуулах, зарим гишүүнийг чөлөөлөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг өглөө.
    Орон нутгийн өмчит байранд төсөвт байгууллага 15, төрийн бус байгууллага 1, аж ахуйн нэгж 3-н байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа ба орон нутгийн өмчийн шууд болон дам түрээсийн 2018 оны төлөвлөгөөг баталлаа.
   Мөн Иргэний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх гэрээний биелэлтийн талаар Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн ба зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа дууссан Г.Эрдэнэбилэг, Н.Даринчулуун нарыг иргэний зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
   Тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг сонгон шалгаруулах комиссыг байгуулж, холбогдох  хууль, дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлэхийг үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4253
2937 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%