Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДДС ТӨХК хэрэглэгчдэд жилд дунджаар 480-500 мянган Гкал дулааны эрчим хүч түгээдэг

2017-11-09

Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд дулаан дамжуулах 20,8 хос км, дулаан түгээх 78,2 хос км шугам хоолой, насосны 2 дэд станц, дулаан хуваарилах 8 төвөөр дамжуулан Дархан хотын 10518 айл өрх, 1512 аж ахуй нэгжид жилд дунджаар 480-500 мянган Гкал дулааны эрчим хүч түгээж 6,5-7,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа тухай мэдээллийг Инженерийн албан дарга Э.Ганцэцэг, Сургалтын инженер Ё. Наранцэцэг, Дотоод хяналт мониторингийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нар өгөв. ДДЦС ТӨХК Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан халуун усыг сүлжээнд нийлүүлдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%