Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Халтиргаа гулгаанаас үүдсэн осол аваараас хэрхэн өөрсдийгөө болон бусдыг хамгаалах тухай зөвлөмж

2017-11-08

Өнгөрсөн өдрүүдэд орсон цасны улмаас зам халтираа гулгаа эрс ихэссэн бөгөөд үүнээс үүдэн осол аваар нэмэгдэж байгаа юм. Иймд жолооч танд зориулан мөстсөн зам, тэр дундаа цас их орсон үед машинаа хэрхэн аюулгүй жолоодох талаар зөвлөмжийг хүргэе. 
ОЙРЫН ГЭРЛЭЭ АСАА.!!!
Цас орж эхэлсэн үед ойрын гэрлээ асаах нь танд болон бусад жолоочийн үзэгдэх орчинг ихэсгэдэг. Хэдий та хөдөө орон нутгийн замд явж байгаа ч гэсэн ойрын гэрэл дээрээ тохируулж яваарай. Түүнчлэн гэрлээ тохиромжтой горимд нь шилжүүлэх нь чухал байдаг ба үзэгдэх орчин үнэхээр тун муу болсон тохиолдолд л манангийн гэрлээ асаах хэрэгтэй байдаг. Учир нь манангийн гэрэл тусч байгаа хэсгийнхээ цасыг ихээр гялбуулдаг бөгөөд энэ нь ард байгаа жолоочийг анхаарлыг сарниулах, улмаар осол аваар дагуулах эрсдэлтэй.
ЗАЙГАА БАРЬ.!!!
Мөстсөн зам дээр явж байгаа тохиолдол машин хоорондын зай хуурай замд мөрдөгддөг зайнаас 10 дахин их хол байх хэрэгтэй байдаг гэнэ. Учир нь мөстсөн зам дээр зогсоход энгийн үеийнхээ дунджаар 10 дахин их хугацаа авдаг байна. Мөстсөн зам дээр гарч байгаа ослын талаас илүү хувийг нь зохистой зай бариагүйгээс болж шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг.
БОЛГООМЖТОЙ ЖОЛООД.!!!
Хуурай зам дээр жолоодохоос хэд дахин илүү чадвар, мэдрэмж мөстсөн зам дээр жолоо барьж байх үед шаардагдана. Та огцом тормозлох, хурдаа нэмэх, үрүүлээ мушгих гээд хурдтай үйлдэл хийх л юм бол машины тэнцвэртэй байдал алдагдаж, гулгаж эхлэх ба энэ нь замын хашлага, урдах машинаа ч мөргөх аюулыг дагуулдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%