Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТООЛЛОГО 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

2017-11-08

Монгол улсын Сангийн сайдын 2017 оны 01,02 тоот албан даалгавар болон Татвар төлөгчийг бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх мөн татвар төлөгчөөр бүртгүүлбэл зохих хуулийн этгээд, хувь хүн, татвар ногдох зүйлийн бүртгэлийн мэдээллийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил, татварт хамрагдалт, хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, цаашид хуулийн этгээдийн улсын бүртгэл болон татвар төлөгчийн бүртгэлийн ажлыг нягт уялдуулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд зорилготой тооллого улсын хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 25-ний хооронд явагдаж байгаа ажээ. Энэ талаар өнөөдөр /2017.11.08/ Татварын хэлтсээс мэдээлэл өглөө. Тооллогод аймаг орон нутгийн татварын алба нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхэлж буй Татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үйл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, СӨХ, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэг бүрийг хамруулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%