Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Аймгийн туг

2015-03-27 12:18
     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1999.12.24-ний өдрийн хуралдаанаар "Аймгийн туг"-ны загварыг хэлэлцэн баталжээ.
     Аймгийн туг мөнх тэнгэр, мөрөн голын усыг бэлэгдсэн хөх цэнхэр өнгөтэй. Тугны гурав хуваасны нэгийн ишин талын хэсэгт Сэлэнгэ нутгийнхны амьдралын эх, бахархал болсон тариан түрүүг босоо байдалтайгаар, тугны гурав хуваасны нэгийн доод хэсэгт мөрөн голоо төлөөлсөн 2 цагаан долгионыг хөндлөнгөөр нь тус тус байрлуулсан. Эртний гурван мэргэдийн нутаг, ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг бэлэгдсэн гурван ширхэг улаан өнгийн залаа тугны төгсгөл хэсэгт залгасан байна. Тугны ишний төгсгөл нь шар өнгийн 3 молцог бүхий 3 салаа сэрээ байна. Тугны өргөн урт нь 1:2 –ын харьцаатай байна.




2015-03-27 12:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд