Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Аймгийн бэлгэ тэмдэг

2014-08-28 11:18
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1999 оны 12 дугаар сарын 24-ний   өдрийн хуралдаанаар “Аймгийн бэлгэ тэмдэг”-ийн загварыг хэлэлцэн баталсан.
Аймгийн бэлгэ тэмдэг нь мөнх ногоон навчин дээр уриалан дуудагч эгшиглэнт дунг цэнхэр хадгаар ороон залсан, тэгш суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлж,  дээд хэсэгт нь гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байрлуулсан дугариг хэлбэртэй, төв хэсэгт нь Сэлэнгэ түмний шүтээн болсон таван хан уул, тариан талбай, Сэлэнгэ их мөрнийг уран сайхны аргаар өнгө хослуулан дүрсэлсэн байна.


2014-08-28 11:18


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд